
ТМЗ -2015 чуулган
Корпорэйт Конвеншн Центр
Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн Зөвлөх Үйлчилгээний Менежментийн Хорооноос санаачилан татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч (ТИНБ)-ид, түүнчлэн татварын мэргээшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг ТМЗ компаниуд, хуулийн нөхөрлөлүүд, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, татварын алба болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон татварын мэргэжилтнүүдийг оролцуулан “ТИНБ-2015” чуулганыг 2015 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Энэхүү чуулганыг “ОРШИН СУУГЧ БУС ЭТГЭЭДИЙН НӨАТ: ХУУЛЬ БА ПРАКТИК”, “ДАВХАР ТАТВАРЫН ГЭРЭЭ БА ДОТООДЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ҮЙЛЧЛЭЛ” гэсэн 2 сэдвээр 2 өдрийн турш зохион байгуулсан. Чуулганыг анхлан санаачилж, өндөр хэмжээнд зохион байгуулсан тухайн үеийн ЗҮМХорооны дарга Ц.Энхжавхлан болон гишүүдэд гүн талархал илэрхийлье